Бельги улс коронавирусийн “цунами”-тай нүүр тулна

Бельги улсад коронавирусийн халдвар цунамийн давлагаа мэт нүүрлэхийг Эрүүл мэндийн сайд Франк Ванденбрук сэрэмжлүүлжээ. Түүний хэлснээр халдварын шинэ тохиолдлууд улс орон даяар цунами мэт түрэн илрэх бөгөөд эрх баригчид илүү удаан хугацаанд хяналт тавьж чадахгүй хэмээн мэдээлсэн байна.

Энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн тус улсын эрх баригчид вирусийн тархалтыг тогтоон барихын тулд баар, зоогийн газруудыг дөрвөн долоо хоногийн турш хааж, хөл хорио тогтоожээ. Зөвхөн Бельги ч биш Европ тив даяар коронавирусийн шинэ давлагаа эхлээд байгаа юм. Тухайлбал Франц, Чех, Герман улсуудад халдвар хурдацтай тархаж Францын есөн том хотод хөл хорио тогтоосон бол Чех улс даяар хөл хорих тухай эрх баригчид хэлэлцэж байна.  

Бельги улсын тухайд Европыг хамарсан коронавирусийн эхний давлагаа хүндээр туссан улс орнуудын нэг юм. . Эрх баригчдын тогтоосон хөл хорионы дагуу ирэх нэг сарын хугацаанд шөнө дундаас өглөөний 05:00 цаг хүртэл бүх газруудыг хаах ба 20:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй. Эрүүл мэндийн сайд Ванденбрукийн хэлснээр нийслэл Брюссель болон улсын өмнөд хэсэг нь тивийн хамгийн аюултай, эрсдэлтэй бүс болж байна.

WireAP 8079cd320ec64a4da90c90d5af0e2245 16x9 608

Засгийн газраас иргэдэд хандан “өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаал” гэсэн уриалгыг гаргажээ. . Өнгөрсөн мягмар гарагт 12,051 тохиолдол илэрсэн нь цар тахал Бельгид бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр тоо ажээ.

Хэрэв энэ байдлаараа халдварын тархалт нэмэгдсээр байвал 11 дүгээр сарын дунд гэхэд сэхээн амьдруулах тасгийн 2,000 ор хүчин чадлаа дийлэхгүй гэж анхаарууллаа.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.