Хотын дарга хэн болох вэ
Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль дуусч, хотын дарга хэн болох вэ гэдэг анхаарал татсан сэдвүүдийн нэг боллоо.
Сонгууль дууссанаас хойш 14 хоногийн дотор НИТХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах хуулийн зохицууулаттай. Анхдугаар чуулган дээр Нийслэлийн засаг даргад нэр дэвшигчийг танилцуулах юм.
Энэ дагуу НИТХ-д 34 суудал буюу олонхийг бүрдүүлсэн МАН засаг даргаа томилох эрхийг эдэлнэ. Тэр дундаа МАН-ын нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар намаа удирдаж ялалт байгуулсны хувьд хотын дарга хэн байхыг шийдвэрлэхэд гол нөлөө үзүүлнэ.
Ингэхэдээ Д.Сумъяабазарын хувьд намын даргатайгаа зөвшилцсөнөөр намын Удирдах зөвлөл улмаар НИТХ-д шинэ засаг даргын нэрийг оруулна.
Одоогоор хотын даргаар томилж магадгүй хэд хэдэн хүний нэр яригдаж байна.
Мэдээж хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэр яригдаж байгаа ч түүнийг жинхлэхгүй болов уу гэсан яриа бий. Учир нь тэр хотын фракцийн хүн биш.
Харин 2-рт, НИТХ-ын дарга Р.Дагвын нэр яригдаж байна. Тэрээр НИТХ-ыг тэргүүлж ажилласан туршлагатай, МАН-ын "хотын фракц"-ийн хүн тул засаг даргад сонгогдох магадлалтай. Гэхдээ албан бус мэдээллээр түүнийг засаг даргад бус НИТХ-ын даргаар нь үлдээж магадгүй гэх таамаг ч бий.
Харин хотын дарга болох магадлалтай хүний нэг нь Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай. Хамгийн магадлал өндөртэй хувилбар аж.
Тэрээр нийслэлийн МАН ялалт байгуулахад дэд даргын хувьд тодорхой үүрэг гүйэтгэсэн, дээр нь залуу, эрч хүчтэй хүний хувьд засгаар сонгогдож магадгүй аж.
Дээрх хувилбарууд биш бол Нийслэлийн засаг даргын орлогч Э.Халиунбат, ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан, СХД-ийн засаг дарга Н.Батсүэмбэрэл нарын нэр ч яригдаж байна...
Юутай ч ирэх дөрвөн жилд МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд гол үүрэгтэй хүмүүсийн нэг нь хотын дарга байна. Одоогоор хотын даргад хэний нэрийг оруулах нь тодорхой болоогүй ч энэ долоо хоногтоо багтаад тодорхой болно гэсэн хүлээлт байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.