Пакистаны иргэд Ерөнхий сайдаа огцрохыг шаардан, жагсаж байна

Пакистаны Ерөнхий сайд Имран Ханыг огцруулах кампанит ажлын хүрээнд сөрөг хүчний хэдэн арван мянган дэмжигчид өнгөрөгч ням гарагт Карачи хотод жагсжээ. Иргэд түүнийг 2018 оны сонгуульд цэргийн хүчний зохион байгуулалтын дагуу ялалт байгуулсан гэж үзэж байгаа юм.

Сөрөг хүчний удирдагч Мариам Наваз жагсаалын үеэр Ерөнхий сайд Ханд хандан "Чи хүмүүсийн ажлыг булааж авсан. Чи ард түмнээсээ өдөрт хоёр удаа л иддэг хоолыг нь булааж авсан" хэмээн хэлжээ. Тэрээр Пакистаны гурван удаагийн Ерөнхий сайд асан Наваз Шарифын охин бөгөөд улс төрийн өв залгамжлагч нь аж.

Пакистан улсын эдийн засаг коронавирусийн цар тахлаас өмнө аль хэдийн уналтад ороод байжээ. Одоо

5c2affd88dd9f

Имран Хан хоёр жилийн турш Ерөнхий сайдын албыг хашихдаа цензурийг нэмэгдүүлж, түүнийг эсэргүүцэгчид, шүүмжлэгчид болон сөрөг хүчний удирдагчдын эсрэг эрс арга хэмжээ авах болсон байна. бөгөөд түүний эргэн тойронд иргэд "Имран яв!" хэмээн хашхирч байв.

Тус улсын дараагийн бүх нийтийн сонгууль 2023 онд товлогдоод байгаа аж.

Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.