LIVE: ОХУ-ын ачаа тээврийн жолооч эдгэрч, халдвартай 312 иргэн эмчлэгдээд байна

None

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. . Өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүйг хэллээ. Үргэлжлүүлэн "Харин нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүн нь 50 настай, ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 нь эдгэрч, эдгэрэлт 96 хувьтай байна.

Эдгэрсэн хүмүүсээс таван хүн сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 297 хүний бүх ажиглалт, тандалт нь дуусжээ.

э” гэв.

Дэлхий дахинд коронавирусийн халдвараар нийт 39.2 сая иргэн өвчилсөн байна. Сүүлийн нэг хоногт 390 мянга гаруй хүн өвчлөөд байна. Тархалтын хувьд АНУ-ын бүс нутагт 18.4 сая, Европт 7.7 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.