Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд коронавирус тусжээ

Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Звели Мкхизе болон түүний эхнэр коронавирусээр халдварласан болохыг түүний ажлын албанаас өнгөрөгч ням гарагийн орой мэдэгджээ.

Мкхизед хөнгөн хэмжээний шинж тэмдгүүд илэрсний дараа түүнийг бямба гарагт халдварын шинжилгээнд хамруулсан аж. Тэрээр мэдэгдэлдээ "Би одоо гэртээ тусгаарлалтын дэглэм сахиж байгаа бөгөөд эхнэр бид хоёр хоёулаа энэ вирусээс бүрэн эдгэрнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна" хэмээн тэмдэглэсэн байна. 

бөгөөд халдвар авснаа зарласныхаа дараа тэрээр иргэдээ амны хаалтаа зүүж, гараа зөв ариутган, бие биеэсээ зай барин, эрүүл мэндийн протоколоо үргэлжлүүлэн баримтлахыг уриалсан юм.

Түүнчлэн айсуй халдварын хоёр дахь давлагаа эдийн засгийн уналтыг улам даамжруулах вий гэж тус улс даяар эмээж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.