LIVE: Б.Мөнхбаатар: 8 хувийн зээл авсан иргэдийг 6 хувь руу шилжүүлэхэд 400 тэрбум төгрөг шаардлагатай

None

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас тодрууллаа. 

Монгол Улсын Засгийн газар энэ оны наймдугаар сараас эхлэн Монголбанк болон арилжааны банкуудтай ипотекийн зээлийн хүүг зохион байгуулалтаар буулгасан өнөөдрөөс ипотекийн зээлийг 6 хувиар олгож эхлээд байна. /ТАНИЛЦ: Ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлсэн банкууд/

Ипотекийн 8 хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой байсан. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан юм. . Өнөөдрийн байдлаар ипотекийн 8 хувийн зээлтэй 100 мянган иргэн бий. Тэдний зээл 4.9 их наядаар хэмжигдэж байгаа. 8 хувийн зээл авсан иргэдийг 6 хувь руу шилжүүлэхэд Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд банкууд ипотекийн зээл шинээр олгож эхлээгүй байсан бол өнөөдрөөс хүсэлт гаргасан иргэдийн зээлийг шийдвэрлэж эхлээд байна. Эхний ээлжинд иргэдэд 6 хувийн хүүтэй зээл олгож эхлэхээр барилгын салбарын борлуулалт нэмэгдэнэ. Хэр удаан хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй байгаа ч цаашид гаднын хөрөнгө оруулагч нарыг татаж байж ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой.

Цаашлаад иргэдийн хувьд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт их байгаа тул түрээсийн байрыг төрийн зорилтод бодлого болгож, ойрын үед танилцуулах болно. . Завхан аймгийн Улиастай суманд мөнгө байлаа ч орон сууц барих боломжгүй байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.