LIVE: Д.Пүрэвдаваа: МАН бэлэн мөнгө тараасан үйлдлээ бүдгэрүүлэхийн тулд манайхыг гүтгэсэн

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа: Ардчилсан нам НИТХ-д найман суудал авлаа. Нэлээн эргэлзээтэй зүйлс сонгуулийн үеэр гарлаа. Шүүх хяналтын байгууллага тогтоох байх. Нэрсийн жагсаалтыг нууцалсан.  Маш олон хүмүүс хуруугаа уншуулалгүй регистрээ хэлээд санал өгсөн байх жишээтэй. Ардчилсан намынхан ялагдахаараа янз бүрийн тайлбар хэлдэг гэх байх. Гэхдээ хар машины дүн шууд сервер руу явалгүй өөр газар руу явдаг байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, нийслэл дээр хэсгийн хороодоос ирж байгаа мэдээллийг олон нийтэд харуулсангүй.

-Танай намын хувьд мөнгө тараасан гэх асуудал гарсан шүү дээ?

-Албан ёсны мэдээлэл алга байна. . МАН-ын нэр дэвшигч нар бүгд хандивын дансаа "Төрийн банк" дээр нээлгэсэн байсан. Ухуулагч хийсэн хүн болгон дандаа "Төрийн банк"-аар дамжуулж мөнгө авсан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.