LIVE: С.Ариунбуян: Өвөлжилт хүндэрсэн зургаан аймагт 2.6 тэрбум төгрөг зарцуулна
ОБЕГ-ын дарга, бригадын генерал С.Ариунбуянтай өвөлжилтийн бэлтгэл ажил, Засгийн газраас гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулж ярилцлаа.
Бригадын генерал С.Ариунбуян:
-Ган бүхий Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Архангай аймгуудад өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Монгол улсын Шадар сайд өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгаар явж, удирдлагууд болон иргэдтэй уулзсан. Ингээд Засгийн газраас 2,6 тэрбум төгрөг гаргах шийдвэр гаргасан. Тэжээл авахад 800 саяыг зарцуулна гэхчлэн хуваарилж өгсөн байгаа. Одоо аймгийн удирдлагууд худалдан авалтаа яаравчилж хийх шаардлагатай.
Бэлчээрий даац 50 хувьд нь хүрэлцээтэй байгаа гэсэн судалгаа гарсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.