Урьдчилсан дүн: Хөвсгөл аймагт Ардчилсан нам ялалт байгуулав
Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намын 22 төлөөлөгч ялалт байгуулж, олонх боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн АН-аас мэдээллээ. Сонгуулийн тоо одоогоор эцэслэн гараагүй байгаа бөгөөд АН-аас сонгогдсон төлөөлөгчдийн тоо цаашид нэмэгдэнэ хэмээн эх сурвалж хэллээ.
Тус аймагт сүүлийн 12 жилийн тасралтгүй засагласан МАН-ын удирдлагууд ард түмнийхээ хяналтаас бүрэн гарч авлигын үүр уурхай болсон байсныг манай LIVE телевизийн Factcheck эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг “Хөвсгөлийг хэрсэн авлигын сүлжээ” нэвтрүүлгээрээ олон нийтэд илчилж байв.
Ардчиллын өлгий нутаг байсаар ирсэн Хөвсгөлчүүд нэг намын ноёрхолд хэт удсаны улмаас үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хаагдаад байсан бөгөөд төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр зарлаж буй бүхий л тендерүүдийг аймгийнх нь удирдлагад гарсан хэдхэн хүн ээлжлэн авдаг байсан нь илчлэгдсэнээр ийнхүү ялагдал хүлээж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.