Засварлаж байгаа нэрийн дор Циркийн барилгын хэв маягийг алдагдуулжээ

Асашёорюү Д.Дагвадорж Монголд ганцхан Улсын циркийг хувьчилж авснаар энэ салбар үндсэндээ устаж алга болон, циркчид нь гадаадад гэрээгээр, мал амьтан гэх зүйлгүй болж, малын байр нь машины зах, хувцас солих өрөө нь баар болсныг бид бүгд мэдэж байгаа.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад циркийн урлаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойгоо циркчид асар майханд тэмдэглэж байгаа талаар Livetv дамжуулан хүргэсэн.

Энэ үеэр хуучин цирк буюу Дагины сүмийн барилгын насжилт өндөр гэдэг шалтгаанаар МХЕГ-аас гурван удаа мэдэгдэл ирсэн тул улсын цирк засварт орсон талаараа мэдээлсэн юм.

.

121312515 3536087636414204 2386223263187628731 n

“Циркийн онцгой хэв маягтай барилга нүүр төрхөө алдлаа. Циркээ буцаагаад өгөөч ээ гээд байсан чинь далдуур нураагаад циркийн барилгаас юу ч үлдээгүй байна!!!” хэмээн циркчид халаглаж байна.

121163066 3536087863080848 3451053677326064744 n

121285990 3536087809747520 3894499365197172812 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.