LIVE: Өмнөговь: Орон нутгийн сонгуульд бие даагчийг машинаар дайрч хөнөөжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан, 40 настай Н-ийг машинаар дайрч хөнөөсөн хэрэг энэ сарын 14-нд үйлдэгджээ. Үүнтэй холбоотойгоор "Өмнөговь аймагт нэр дэвшигчид нэгнээ хөнөөжээ" гэсэн мэдээлэл гарсныг ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. 

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Баатархүү: 

-Нэр дэвшигчид нэг нэгнийхээ биед халдан, хөнөөсөн гэдэг мэдээ ташаа гэдгийг албан ёсоор хэлмээр байна. . Иргэн Н нь орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан. Б нь түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байжээ. 

Энэхүү хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.