УИХ-ын дарга Г.Занданшатар 12:00 цагт саналаа өгнө
Сонгуулийн санал авах өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар аль нэг хэсэг дээр саналаа өгч ард иргэдээ сонгуульд идэвхитэй оролцохыг уриалдаг. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар 12 цагт Ривэр Garden хотхоны 308-р байранд, Голомт банкны хажууд санал өгөхөөр болсон байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар 48-р сургууль дээр саналаа өгөхөөр болсон ч хэдэн цагт гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.