СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Реппер Канье Уэст Нигерийн цагдаа нарын эсрэг жагсаалд нэгдэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Африкийн Нигери улсад цагдаа нарын харгис хэрцгий байдлыг эсэргүүцсэн жагсаал олон улсад өрнөж байна. АНУ-ын алдарт реппер Канье Уэст эсэргүүцлийн жагсаалд нэгдэж дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа мэдэгджээ.

Тэрээр өөрийн Твиттер хуудсандаа “би Нигерийн ах эгч дүүстэй нэгдэж цагдаа нарын харгис хэрцгий үйлдлийг эсэргүүцэж байна. Засгийн газар ард иргэдийнхээ зовлон шаналалд хариулт өгөх ёстой” хэмээн бичиж #EnfPoliceBrutalityNigeria гэсэн хаштагийг хэрэглэжээ.

Уг эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнд Канье Уэстээс гадна дуучин Трей Сонгз, мэргэжлийн хөлбөмбөгчин асан Рио Фердинанд болон “Оддын дайн” киноны жүжигчин Жон Бойэж зэрэг олны танил алдартай хүмүүс нэгдсэн байна.

Нигери улсад цагдаа нар хүн хулгайлах, дарамт шахалт үзүүлэх, иргэдийг сүрдүүлж их хэмжээний мөнгө авах зэрэг ноцтой гэмт хэргүүдэд хутгалдаж байгааг эсэргүүцсэн хөдөлгөөн хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа юм. Хулгай дээрмийн эсрэг тусгай хүчний алба хаагчдыг татан буулгаж, шинээр томилох тухай өнгөрсөн ням гарагт эрх баригчид мэдэгдсэн боловч эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна.

Олон нийтийн цахим сүлжээнд #EndSARS гэсэн хаштаг хөдөлгөөн өрнөж байна. Уг хаштаг хөдөлгөөн Америк, Канад, Англи, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч олны анхаарлыг татах хэмжээнд хүрчээ. Цахим хөдөлгөөнөөс гадна иргэд гудамж талбайд цуглаж эсэргүүцэл үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.