СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоригдлуудад хэдэн цагийн турш "Baby Shark" дууг сонсгосон харгалзагчдыг баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Оклахома мужийн шоронгийн хоёр хуучин харгалзагч ахлагчтайгаа нийлэн хоригдлуудыг олон цагийн турш гавлан зогсоогоод, "Baby Shark" хүүхдийн дууг ахин дахин албадан сонсгож байсныг мөрдөн байцаагчид тогтоосон байна. Тэднийг одоо баривчлан, хөнгөн ангиллын гэмт хэрэгт буруутгаад байгаа юм.

Уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд нь шоронгийн хуучин ажилтнууд болох 21 настай Григори Корнелл Батлер Жуниор, 21 настай Кристиан Чарльз Майлз болон тэдний ахлагч, 50 настай Кристофер Рэймонд Хендершотт нар аж. "The Oklahoman" сонины мэдээлснээр гэнэ.

Батлер, Майлз нар энэхүү хачирхалтай сахилгын шийтгэлийг гүйцэтгэсэн бол Хендершотт энэ талаар мэдэж байсан хэдий ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Хэргийг шалгах үеэр Батлер, Майлз нар ажлаасаа гарсан бөгөөд харин Хендершотт тэтгэвэртээ гарсан аж.

Оклахома мужийн дүүргийн

"Pinkfong" компани хоёр жилийн өмнө анхны бичлэгээ тавьснаас хойш "Baby Shark" дуу дэлхий даяар танигдсан билээ. Одоогийн байдлаар уг дууны бичлэг 6.5 тэрбум гаруй үзэлт цуглуулаад байгаа юм.

Эх сурвалж: kxan.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.