СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Facebook" компани вакцины эсрэг сурталчилгаанд хориг тавьжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

"Facebook" олон нийтийн сүлжээний компани өөрсдийн платформ дээрх хүмүүсийг вакцинжуулалтын эсрэг уриалсан сурталчилгааг хориглох болсноо өнгөрөгч мягмар гарагт зарлажээ. Коронавирусийн цар тахлын энэ үеэр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ач холбогдол илүү тод болоод байгааг тус компаниас онцолсон юм.

Үүнээс өмнө "Facebook" компани аль хэдийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв зэрэг нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудаас тогтоосон хуурамч мэдээлэл, луйврын зар, сурталчилгааг хориглоод байсан билээ.

Харин компанийн зүгээс АНУ-ын оршин суугчдыг улирлын томуугийн вакцинд хамрагдахыг уриалсан олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн вакцинаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан гэр бүлийн тоо 2017-2018 онд гурав дахь жилдээ дараалан өссөн байна.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.