СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн их сургуулийн дээвэр нурж нэг хүн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Баруун Австрали мужийн их сургуулийн дээвэр нурж нэг хүн нас барсан талаар орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ. Онцгой байдлын аврагчдад орон нутгийн цагаар мягмар гарагт өдрийн 13 цагийн үед дуудлага ирсэн байна.

Орон нутгийн хэвлэлийн агаараас авсан зурган дээр сургуулийн шилэн дээвэр хагарч нүх гаран хонхойсон бөгөөд эвдэрсэн эд зүйлс газарт унасан байжээ.

Холбогдох албаны хүмүүс их сургуулийн барилга нурсан хэсэгт гэмтэж бэртсэн болон гацсан иргэд байж болзошгүй хэмээн шалгалтаа үргэлжлүүлж байна.

Дээвэр нурах үед барилга дотор хэдэн хүн байсан нь тодорхойгүй. Австралийн телевизийн мэдээлснээр осол гарах үед барилгын ажил явагдаж байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.