Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг шалгаж дуусчээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт шалгасан.

Тодруулбал, , Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан, оффшортой холбоотой гэх үйлдлүүдийг шалгаж байгаа гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байв.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дууссан байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид уг хэргийг нотлогдсон гэж үзэж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

П.Мандах

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.