LIVE: СБД-ийн 1-р хороонд Хүүхдийн тоглоомын талбай барих газрыг хувь хүнд өмчлүүлжээ
Сүхбаатар дүүргийн 1-р хороонд нийтийн эзэмшлийн талбайг барилга бариулах зориулалтаар хувьчилж дуусгажээ. Тус хорооны Автозамчдын гудамжд байрлах 44-р байрны арын талбайг хүүхэд тоглох талбай болон машины зогсоолоор ашиглах ёстой байтал хувь хүн хувьчилж, өмчилсөн байна. Уг асуудлаар СБД-ийн 1-р хороонд АН-аас нэр дэвшигч Б.Энхбаяр, Б.Энхболд нар оршин суугчдын төлөөлтэй уулзаж, асуудлыг шийдэх ямар гарц, боломж байгаа талаар ярилцлаа.
Харин нэгэнт олгосон энэ газрын эзэмшигчтэй нь тохироод, оршин суугчид нь хохиролгүйгээр тохиролцоод нийтийн тоглоомын талбай, машины гараж, ногоон байгууламж байгуулах боломж байна гэж нэр дэвшигчид үзэж байна.
Яг энэ мэтчилэн иргэдийн амьдрах орчин, аятай тухтай байх нөхцөл алдагдсан олон газар УБ хотод бий. Энэ бүхнийг шийдвэрлэх боломж, гарц байна гэж үзэж байна. Хамгийн гол нь тал талаасаа ярилцаад, хамтран ажиллах хэрэгтэйг ч онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.