СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: ЭХЭМҮТ-ийн хараа зүйн тасагт өдөрт 50-60 хүүхэд үзүүлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Долоо хоног бүр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн нүдний тасгаар 300 орчим хүүхэд үзүүлдэг. Жилд 1000 орчим хүүхэд нүдний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Хүүхдийн хараа 5 нас хүртлээ хөгжиж насанд хүрсэн хүний хараатай адил тогтдог байна.
АНУ-д хийгдсэн судалгаанаас 2 хүүхэд тутмын нэгд эцэг эхчүүд өөрсдөө гар утас үзүүлж донтуулсан байдаг байна.

Манай улсад энэ төрлийн судалгаа хийгдээгүй ч гар утас, дэлгэцтэй удаан харьцах нь хараанд муу гэдгийг иргэд мэддэг, энэ талаар мэдээлэлтэй байдаг.

ДЭМБ-ийн зөвлөмжөөр 18 сар хүрээгүй хүүхдэд дэлгэц үзүүлэхийг хориглодог. 5 нас хүртэлх хугацаанд өдөрт 20 минут дэлгэц ашиглахыг зөвшөөрдөг. Дэлгэцийн нөлөөтэй холбоотой хараа муудах өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Насанд хүрсэн хүн тасралтгүй дэлгэцтэй ажиллах тохиолдолд 50 минут болоод 20 минут завсарлах нь хэвийн гэж үздэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.