ВИДЕО: Монголын жүдо бөхийн ирээдүй О.Хангал

Өнөөдөр манай хүнд жингийн эрчүүд үзэгчдийг шуугиулсан, бөхөд хайртай Монголчуудаа огшоосон сайхан барилдаануудыг үзүүллээ. Хэдий медаль авч чадаагүй ч эрэгтэйчүүдийн -100кг жинд барилдсан О.Хангал энэ өдрийн од нь байлаа. . Тэрээр энэ жил 20 настай бөгөөд түүнд идэвхитэй барилдах хоёр олимп агуу аварга Н.Түвшинбаяр /энэ жил 34 настай/ шиг барилдаж чадвал гурван ч олимпод оролцох боломж түүнд бүрэн байна.

WJCZagrebJ2017byBrandenburger  1508592428

Тэрээр эхний тойрогт IJF-ийн нэр дээр барилдаж буй Мисенга Пополетэй барилдан торгуулиар цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Эстони улсын жүдоч Минаскин Григоритэй барилдан цэвэр "савсан" билээ. Эстони улсын жүдочийн хувьд жиндээ 1469 оноотойгоор дэлхийн чансааны 30-д эрэмблэгдэж байгаа юм.
О.Хангал Эстони улсын жүдоч Минаскин Григориг хэрхэн цэвэр ялсан барилдааны бичлэг:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.