Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуурна

Ус цаг уур, орчны хүрээлэнгээс энэ сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаашлаад. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Энэ сарын 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.