Жолооч нар автомашины хохирлын нөхөн төлбөр дээрээ үнэлгээ хийлгэсэн хөлсийг нэмж авах ёстой

Иргэд хуулийн заалтыг мэддэггүйгээс .

Жолооч нараас ч энэ талаар цөөнгүй асуулт ирүүлж байгаа тул Хороо зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдод хуулийн дээрх заалтыг сануулж, хохирлын нөхөн төлбөрийн хамт уг хохирлоо үнэлэхтэй холбогдон гарсан зардлыг даатгалын компанидаа мэдүүлэн авч байхыг анхааруулж байна.

Өөрөөр хэлбэл автомашины даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцна гэж заасан байдаг.

Тэгэхээр хохирлын нөхөн төлбөр авч байгаа жолооч автомашиндаа учирсан хохирлыг үнэлүүлсний хөлсөнд даатгалын хохирол үнэлэгч компанид төлсөн төлбөрөө нөхөн төлбөр дээрээ нэмж авна гэсэн үг юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.