М.Энхболд: Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу

 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн ХБХ зарлаж, юм. Мөн тэд УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн “бойкотлов”.

Өглөө 10.00 цагт эхлэх ёстой байсан өнөөдрийн нэгдсэн чуулган товлогдсон цагаасаа хоёр цаг өнгөрсөн ч эхэлсэнгүй. Уг нь өнөөдрийн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригоос эхлээд 11 асуудал хэлэлцэх байсан аж.

УИХ-ын дарга М.Энхболд хуралдаандаа ирэхгүй байгаа гишүүдийн нэрсийг дөрвөн удаа дуудаж хуралдаа оролцохыг шаардсан ч “33”-ын бүлгийнхэн орж ирсэнгүй.

Тэрбээр ". Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг ингэж хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас одоо чуулганы хуралдаанаа эхэлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина" гэсэн юм.

Ийнхүү товлогдсон цагаасаа хойш гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар эхлэлгүй хоёр цаг болсон чуулганы хуралдааныг 39 гишүүний ирцтэйгээр УИХ-ын дарга эхлүүллээ. . Хуралдаан эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрэхгүй байсан учир зарим гишүүний өглөөний ирцээр ийнхүү нэгдсэн чуулганыг эхлүүлсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.