ШУУД: Ирэх 7 хоногоос нийтийн тээврийн 70% түлшний үнийн дарамтаас болж зогсолт хийнэ

Ирэх долоо хоногоос нийслэлчүүд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй болох магадлал өндөр байна. Учир нь өнөөдөр Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо(ТОАҮАХ)-ны 17 компани ирэх долоо хоногоос үйлчилгээнд гарах боломжгүй болсон талаараа өчигдөр мэдэгдсэн юм. Тэд шатахууны үнийн зөрүүгээс болж алдагдалд орж, цаашид үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон аж.

ТОАҮАХ-хан үнийн зөрүүнээс үүссэн 5.12 тэрбум төгрөгийн алдагдлаа төлүүлэх хүсэлтэй байгаагаа Нийслэлийн засаг даргад уламжлахын сацуу 2019 нийслэлийн төсөвт дизель түлшний үнийн өсөлтийг нэмж тооцохыг ч мөн хүссэн.

Манай сурвалжлах хэсэг "Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобус бааз дээрээс шууд дамжуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.