ВИДЕО: Дэлхийн хамгийн нууцлаг зочид буудлыг танилцуулъя

 

Дэлхий дээр алдартай олон зочид буудал бий. Гэхдээ хамгийн нууцлаг бөгөөд өвөрмөц, үзэсгэлэнтэй нь Хятадын Шанхай хотод нээгджээ.

. Зөвхөн газар доор ч биш усан цэцэрлэгт хүрээлэнд гэвэл зохино.

 

http%3A%2F%2Fcdn

 

Шешан уулын үзэсгэлэнт хэсэгт барьсан “Шимао Гайхамшгийн орон” Хятадын анхны газар доорх зочид буудлыг 10 гаруй жилийн турш барьжээ. .

 

 

Дээд зэрэглэлийн тансаг орчин төдийгүй 24 цагийн өрөөний үйлчилгээг санал болгоно. . Газрын гадаргуугаас доош 88 метр цогцолбор барихад 5,000 хүний хүч хөдөлмөр шингэсэн байна.

 

shimao wonderland intercontinental hotel 2

 

Өрөө бүхэнд байгалийн гайхамшгийг тольдон сууж хүрхрээ харах боломжтой тагт хийсэн тул та газар доорх харшаас эмээх хэрэггүй. . Хэрэв та энэ бүх адал явдлын дараа алжаалаа тайлахыг хүсвэл “Quarry” бар танд үйлчилнэ. Эргэн тойрон 61,000 метр кв Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, цэвэр агаарт алжаалаа тайлах бүрэн боломжтой.

. Мөн зочид буудлын дээвэр дээрх ногоон байгууламж үйлчлүүлэгчдээ амраах ая тухтай нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.