ТББХ баасан гарагт хуралдаж магадгүй байна

. Дэгийн тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхлээд хэлэлцэх ёстой. Байнгын хорооны дараа нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах хуультай. Дэгийн тухай хуулийн 38.2-д УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж, Байнгын хорооны дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэжээ.

Энэ 7 хоногтоо багтаан Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг авч хэлэлцэх ёстой

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг УИХ-ын даргад өчигдөр буюу 2018-11-19 ны өдөр өргөн барьсан. Гэвч өнөөдөр төрийн ордон нам жим байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “УИХ ч тэр Засгийн газар ч тэр хариуцлагатай л байх ёстой. ” гэж ярьжээ.

Одоогоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж энэ 7 хоногт парламентээр хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулаагүй байна. Ямартаа ч гэж албаны эх сурвалж хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.