Гашуунсухайт боомт дээр юу болоод байна вэ

БНХАУ-ын талаас нэг ч боомтоор Монголын нүүрсийг нэвтрүүлэхгүй боллоо, Гашуунсухайт боомт дээр нүүрс ачсан машинууд хэдэн арван км газар үргэлжлэн оочерлож байна гэсэн мэдээллийг хэвлэлүүд өнөөдөр онцолсон.

Нүүрс ачсан машинууд урд хилээр нэвтэрч чадахгүй байгаа шалтгаан нь ердөө Хятадын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллүүдийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаатай холбоотой аж.

Программ хангамж шинэчлэгдтэл хугацаа их алдаж байгаа тул ийн урт дараалал үүссэн байна.

Дээрээс нь нүүрсний машинуудад байдаг хил нэвтрэх С зөвшөөрлийн бичгийн хугацаа дууссан тул Монголын талын ажлын хэсэг Хятадын талтай уулзалт хийж тохиролцсоны дагуу хугацаа дууссан зөвшөөрлийн бичгүүдэд сунгалт хийжээ.

бөгөөд нэмж дараалал үүсгэхгүйн тулд

Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүргийг тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ.

 машин

Хятадын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллүүдийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа тул . Тиймээс цуваанд очерлож буй жолооч нарын гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хураан авч, программдаа давхар шивэх арга хэмжээг Хятадын талаас авч байгаа бөгөөд татан авалт хэвийн болтол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх тооцоо гарчээ.

Өнөөдөр Монголын хилээр 83 тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас таталт аваагүй тул хилийн дундын бүсэд байрлаж байна.

Урт цуваа, оочер дарааллыг шийдэх үүднээс . Дашрамд дурдахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл нь уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна.

 машин 2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.