СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-19

Хятад хоолны газраас жоом илэрч, үйл ажиллагааг нь түр зогсоов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хороо, "Түмэн" төвийн хоёрдугаар давхарт байрлах "Монгол ламиан" ХХК-ий “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрсэн байна.

  • Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,
    • Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
    , хүнсний агуулахгүй,
    • Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг,
    • Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй,
    • Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
    • Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй,
    ,
    • Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийг дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,
    • Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,
    • Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Иймд тус газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.