Сэрэмжлүүлэг: Цасаар шуурч 27-32 хэм хүйтэрнэ

 

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдрө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш говийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. ширүүсэх юм байна.

Түүнчлэн 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасаар шуурна. Дархадын хотгор, Алтай , Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 хэм хүрч хүйтэрнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.