СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-19

ЖДҮХС-тай холбогдох залуу гишүүдийн тоо нэмэгдэх нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу салбарын сайдаасаа эхлээд Засгийн газрын гишүүн,  Их Хурлын зарим гишүүн, МАН-ын генсек гэхчлэн эрх баригч намынхан ханцуй шамлан орчихсон нь тодорхой болж, хууль хяналтын байгууллагууд өргөн хүрээтэй шалгалт хийж байна.  .

Жаргалант харвест ХХК нь ЖДҮХС-гаас 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.  Жаргалант харвест ХХК-г үүсгэн байгуулагч нь Нирун овогт Л.Батсүрэн, үйл ажиллагааны чиглэл нь үр тариа гурилын үйлдвэрлэл эрхлэлт, хадгалалт, газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажиллагаа гэж бүртгэлийн мэдээлэлдээ дурджээ. Нирун овогт Л.Батсүрэн нь мөн Херо контент групп ХХК  гэдэг компанийн эзэн нь юм байна. Түүний  100 хувь эзэмшдэг Хэвлэлийн эх бэлтгэх, Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Гадаад худалдаа, Уран сайхны болон баримтат кино хийх, Дуу, дүрс бичлэг, клип хийх гээд урлаг соёлын чиглэл рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг байна.

Хас говь транс ХХК нь /зарим нэг мэдээллээр Хас говь ХХК/ 950 сая төгрөгийн зээл авчээ. Энэхүү компанийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын ойрын хүн бөгөөд бараг байгуулагдаад л хэдхэн сар болоод их хэмжээний зээл авсан гэдэг мэдээлэл цахим орчинд ихээхэн тархсан. Эрхэм гишүүн Л.Энхболд өөртэй нь нэр холбогдоод байгаа компаниудын талаар “Нүүрсний хулгайчдын явуулга” гэж эсэргүүцэж байгаа. Гэхдээ  “Нүүрсний хулгайчдын явуулга” гэж бултах гээд нэг их хол явахгүй болж байх шиг байна. Мөн Л.Энхболд гишүүнээс гадна эдгээр компанитай холбогдох гишүүд байгаа гэх мэдээлэл ч байна. Чуулганы танхимд нэлээд шударга маягтайгаар ярьдаг хоёр залуу гишүүн байгаа гэж яригдаж байгаа бөгөөд чухам хэн болохыг эргэн тодруулж мэдээлэх болно.

Л.Батсүрэн, Э.Чагнаадорж нарын захирлаар ажилладаг компанитай  хамаатан садангийн сүлжээгээр холбогдох өөр нэг компани гарч ирж байгаа аж. Тэр нь Азийн говь.  650 сая төгрөгийн зээл авчээ.

Жаргалант харвест ХХК: 1,2 тэрбум /захирал Нирун овогт Л.Батсүрэн/

Хас говь транс ХХК:  950 сая /захирал Э.Чагнаадорж/

Азийн говь ХХК: 650 сая нийлээд 2,8 тэрбум төгрөгийн зээлийн асуудал энд яригдаж байгаа бөгөөд энэхүү мөнгө чухам юунд зарцуулагдсан бэ, нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд болон өөр хоёр ч залуу гишүүнтэй холбогдох уу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох буй заа.

 

Эх сурвалж: www.polit.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.