НӨАТ-ын супер сугалааны азтан тодорсонгүй
НӨАТ-ын урамшууллын 2018 оны 11 дүгээр сарын сугалааны тохирол орон даяар шууд явагдаж дууслаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг харуулсан юм.
Уг тохирлоор:
- 50 мянган төгрөгийн азтан 22,484
- 200 мянган төгрөгийн азтан 1,994
- Нэг сая төгрөгийн азтан 219
- 5 сая төгрөгийн азтан 27
- 10 сая төгрөгийн азтан 3 тодорлоо.
Харин 175,000,000 төгрөгийн шагналтай супер сугалааны азтан тодорсонгүй. Шагналын дугаар: 88104987 байсан аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.