ШУУД: Боксын ДАШТ-ий 75 кг-ийн жинд М.Мягмаржаргал яг одоо тулалдах гэж байна.
Сонирхогчдын Боксын Эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн нийслэл Дели хотноо явагдаж байна.
Манай улсаас 7 тамирчин оролцож байгаа ба одоогийн байдлаар дараах тоглолтууд явагдаад байна:
- 57 кг жинд тулалдсан Т.Болортуул Нидерланд улсын тамирчин Ж.Битриантай тулалдан харамсалтайгаар ялагдан тэмцээнээ дуусгаад байна
- 60 кг жинд M.Намуун Непал улсын тамирчин П.Ривалтай тулалдан бүх шүүгчдийн саналаар буюу 5:0 цэвэр ялалт байгуулсан
- 69 кг жинд Э.Эрдэнэтуяа Казахстаны А.Бакятзантай В дэвжээн дээр тулалдан ялагдсан
- 54 кг жинд M.Нандинцэцэг Унгар улсын тамирчин Ц.Цабинаг техникийн илт давуугаар хожсон.
- 51кг жинд Л.Алтанцэцэг Бразил улсын тамирчин Жесус Де Соусатай тулалдан ялагдсан.
75 кг жинд М.Мягмаржаргал Аргентин улсын тамирчин Марзо Ясмин Рокиотой яг одоо А дэвжээн дээр тулалдах гэж байна.
www.livetv.mn сайт сонирхогчдын боксын ДАШТ-ийг шууд дамжуулан хүргэж байгаа. Монгол тамирчдын талаарх тулааны өмнөх болон дараах мэдээллийг та бүхэндээ дшуурхай хүргэхээр ажиллаж байна.
А дэвжээг шууд үзэх:
В дэвжээг шууд үзэх:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.