СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-17

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Тариалан эрхлэгчдэд тариалсан төмс, хүнсний ногоогоо борлуулах суваг шинээр бий болгох, иргэдийг чанарын баталгаатай, гарал үүсэл нь тодорхой төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК төмсний мэдээллийн сан буюу авах, зарах талын захиалга хүлээн авах цахим хаягийг шинээр нэвтрүүлэх гэж байна.

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулахтай холбогдуулж, Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ, тус хэлтсийн мэргэжилтэн Ч. Түшиг нар И-март худалдааны төвийн төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. 

Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд орох төмс, хүнсний ногоо нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-д нийцсэн, “талбайн түүхийн дэвтэр” дээр үндэслэн гаргасан гэрчилгээтэй байх ёстой. Энэ нь хэрэглэгчид гарал үүсэл нь тодорхой, эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо худалдан авах баталгаа болж байгаа юм. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.