ШУУД: Боксын ДАШТ

 


Манай улсаас 7 тамирчин оролцож байгаа ба одоогийн байдлаар 57 кг жинд тулалдсан Т.Болортуул Нидерланд улсын тамирчин Ж.Битриантай тулалдан харамсалтайгаар ялагдан тэмцээнээ дуусгаад байгаа бол 60 кг жинд M.Намуун Непал улсын тамирчин П.Ривалтай тулалдан бүх шүүгчдийн саналаар буюу 5:0 цэвэр ялалт байгуулсан, 69 кг жинд Э.Эрдэнэтуяа Казахстаны А.Бакятзантай В дэвжээн дээр тулалдан ялагдсан, 54 кг жинд M.Нандинцэцэг Унгар улсын тамирчин Ц.Цабинаг техникийн илт давуугаар хожсон юм. 

Өнөөдөр манай тамирчдаас:

  • 51кг жинд Л.Алтанцэцэг Бразил улсын тамирчин Жесус Де Соусатай яг одоо А дэвжээн дээр тулалдах гэж байна.
  • 75кг жинд М.Мягмаржаргал Аргентин улсын тамирчин Марзо Ясмин Рокиотой мөн А дэвжээн дээр тулалдах хуваарьтай байна.

www.livetv.mn сайт сонирхогчдын боксын ДАШТ-ийг шууд дамжуулан хүргэж байгаа Монгол тамирчдынхаа тулааны өмнө болон дараа нь та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг шуурхай хүргэхээр ажиллаж байна. 

А дэвжээг шууд үзэх:

В дэвжээг шууд үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.