Сэвлэг үргээсэн тэнгэрийн элч

 

Оддыг ч гоёдог, олныг ч гангалдаг Д.Одонгоо

 

Нэг л зангаар угтаж, нэг л зангаар үддэг
Нэг л зангаар угтаж, нэг л зангаар үддэг

Cалбартаа шилдэг нь байж оргилд нь гарсан энэ бүсгүйгээс “онгирч” өөрийгөө магтдаг зан нэгээхэн ч цухалздаггүй

 Гоо сайхны салбарт мэргэжлээрээ тасралтгүй 24 жил ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа бүсгүй бол “Видал” салоныг үүсгэн байгуулагч, үсчин Д.Одонгоо. Тэрбээр монголын соёл урлаг, бизнес, спорт, загварын ертөнц гээд бүх салбарын үйлчлүүлэгчдийг өөртөө татаж чадсан. Түүний олны танил болоод энгийн нэгнийг ч салондоо хөл тавиулдаг нууц нь их энгийн. Тэр нь нэг л зангаар угтаж, нэг л зангаар үддэг даруу төлөв байдал. Харин амжилтынх нь үндэс түүний хөдөлмөрч, хичээнгүй зан. Түүнд гайхуулах, бас бардамнан ярих авьяас чадвар бий. Гэвч салбартаа шилдэг нь байж оргилд нь гарсан энэ бүсгүйгээс “онгирч” өөрийгөө магтдаг зан нэгээхэн ч цухалздаггүй. Хийж буй ажилдаа өдөр бүр яаран ирж, олныг сайхан байлгахын төлөө хааяа өөрийгөө ч мартаж, амрахаа ч хойш тавьдаг Д.Одонгоо үйлчлүүлэгчдийнхээ үсийг ч засдаг, сэтгэлийг ч сэргээдэг.

 

Д.Одонгоо үйлчлүүлэгчдийнхээ үсийг ч засдаг, сэтгэлийг ч сэргээдэг
Д.Одонгоо үйлчлүүлэгчдийнхээ үсийг ч засдаг, сэтгэлийг ч сэргээдэг

 

Хүний тэргүүнд хүндэтгэлтэй ханддаг энэ бүсгүйд хүнийг үйл хөдлөл, харцнаас нь мэдэрдэг гайхалтай чадвар бий. Тиймдээ ч гомдсон нэгэнд нь баярласан нэгнийх нь, баярласан нэгэнд нь гомдсон нэгнийх нь “нууцыг задалж” үг алдсан удаагүй. Ийм энгийн хэрнээ ёсзүйг эрхэмлэдэг, тэвчээртэй гоё чанар нь түүний чимсээр, олныг татсаар. Тэрбээр авьяас, чадвараа бусадтай хуваалцах тун дуртай. Харамгүй хуваалцдаг тэр авьяасаа өөрийн шавь нартаа өвлүүлэх бүр ч дуртай. Урлагийнхны, загварынхны, гоо сайханчдын баяр ёслол, томоохон арга хэмжээ хаана л болно тэнд үсчин бүсгүй шавь нартайгаа оччихсон арын албанд үйлчилж харагддаг. ”Багшийн амжилт шавиас” гэдэг үг бий. Өөрийг нь зорьж ирээд эрдмээс нь суралцсан шавь нарынхаа бахдам амжилтанд баярласан удаа түүнд олон.

 

Харамгүй хуваалцдаг тэр авьяасаа өөрийн шавь нартаа өвлүүлэх бүр ч дуртай
Харамгүй хуваалцдаг тэр авьяасаа өөрийн шавь нартаа өвлүүлэх бүр ч дуртай

 

Түүний шавь нараас мастер үсчин Н.Алтаншагай, С.Мөнхнасан, Г.Ганцоож, Д.Наранхүү нар Ази, Европ тив болоод Дэлхийн аваргын үсчин, гоо засалчдын тэмцээнээс аваргын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв. 2016 онд БНСУ-д болсон ДАШТ-ээс Монгол Улсын таван үсчин медаль хүртсэний дөрөв нь Д.Одонгоогийн шавь байсан. Тэрхүү тэмцээнд тус салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга  болж байсныг санаж буй биз ээ. Түүний ажил, амьдралд олонтой хуваалцсан олон сайхан дурсамж бий. Үүний нэг нь“ Одонгоо” салоны 20 жилийн ойн баяр. 20 жилийнхээ ойд зориулан тэрбээр Монголын рок, поп урлагийн ододын тоглолтоор монголын тэргүүлэх зэргийн шилдэг үсчдийн давтагдашгүй үзүүлбэрийг харуулав. Үзэгчид дээдсийн үсчний давтагдашгүй дэгжин үзүүлбэрийг дуучдын шинэ болоод хит болсон уран бүтээлийг сэтгэл догдлон сонссон юм.

 

Урлагийнхны үс сайхан үс, зүс өнгөлөг явахад түүний үүрэг их байдаг

 

Д.Одонгоотой нөхөрлөж, урлагийнхныхаа стиль имижийг хамтдаа бүрдүүлсэн
Д.Одонгоотой нөхөрлөж, урлагийнхныхаа стиль имижийг хамтдаа бүрдүүлсэн

 

Тоглолтын салхийг гавьяат жүжигчин Б.Дашдондог “Охин” дуугаараа хагалав. Тэрбээр “Манай “Сонор” студи хоёр давхарт, харин Д.Одонгоо нэг давхарт үсчнээр ажилладаг байв. Түүний багш мастер үсчин Ч.Болдхуягтай урлагийн бид найзууд байлаа. Тоглолт болохоор гүйж ороод Одонгоогоор үсээ засуулж гоё болчихоод тайзан дээр гарна. Биднийг сайхан үс, зүстэй явахад энэ бүсгүйн үүрэг их байдаг, баярлалаа” хэмээн өгүүлсэн бол дуучин, поп дива С.Сэрчмаа “Одоогоос 20 жилийн өмнө хамтлагийнхаа охидтой үсээ засуулах гэж очоод анх танилцаж билээ. Тэр үеийн дурсамж өчигдөр мэт, бүр саяхан юм шиг санагдаж байна.

 

20 жилийн өмнө хамтлагийнхаа охидтой үсээ засуулах гэж очоод анх танилцаж билээ
20 жилийн өмнө хамтлагийнхаа охидтой үсээ засуулах гэж очоод анх танилцаж билээ

Д.Одонгоо оддыг ч гоёдог, олныг ч гангалдаг
Д.Одонгоо оддыг ч гоёдог, олныг ч гангалдаг

 

Тэр цагаас өнөөг хүртэл Одонгоо эгчийн үсний засалтаар гоёсоор” гээд “Шинэ жил” шинэ уран бүтээлээ толилуулав. Зөвхөн рок, поп гэлтгүй, ардын, уртын, нийтийн дуучид хүртэл тэргүүндээ түүний гарыг хүргэдэг. Дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Д.Бурмаа, Г.Эрдэнэтунгалаг нар ая дуугаа ч өргөв. Д.Үүрийнтуяа “Шуранхай хамтлагт байхаасаа л өнөөг хүртэл Одонгоо эгчтэй хамтран ажиллаж буйдаа баярлаж явдаг. Миний ихэнх дууны клипний зураг авалтын үсний засалтыг Одонгоо эгч “урладаг” хэмээгээд “Говийн өндөр” дуугаар тайзны жавар үргээсэн бол Г.Эрдэнэтунгалаг “Би энэ бүсгүйн хөдөлмөрч хичээнгүй, даруу зангаар бахархдаг. Хийсэн юмтай, хэлэх зүйлтэй түүн шиг бахархам амжилттай болчихоод том шагнал хүртэх хүмүүсийн нэг гэж өөрийгөө боддог” хэмээгээд “Хайрлаарай”, “Дуулж л явахаас даа“ дуугаа дуулсан юм. Тоглолтын уур амьсгалыг сонирхолтой болгож Т.Дэлгэрмөрөн хөгжилтэй дурсамжаа үзэгчидтэй хуваалцав.

 

Энэ бүсгүйн хөдөлмөрч хичээнгүй, даруу зангаар бахархдаг
Энэ бүсгүйн хөдөлмөрч хичээнгүй, даруу зангаар бахархдаг

Миний ихэнх дууны клипний зураг авалтын үсний засалтыг Одонгоо эгч “урладаг”
Миний ихэнх дууны клипний зураг авалтын үсний засалтыг Одонгоо эгч “урладаг”

Ардын, уртын, нийтийн дуучид хүртэл тэргүүндээ түүний гарыг хүргэдэг
Ардын, уртын, нийтийн дуучид хүртэл тэргүүндээ түүний гарыг хүргэдэг

 

Тэрбээр “20 жилийн өмнө би урт үстэй залуу байлаа. Тэр үед манай “Номин талст” хамтлаг Пентатоник наадмын Дебют номинацид өрсөлдсөн юм. Маргааш нь гардаж авах шагнал дээр үсээ гоё байлгах гэж орны толгойноос хөлөө уяад толгойгоо унжуулаад унтаж байлаа. Түүнээс хойш би халзан болсон. Халзан дүр төрх надад зохиж байсан учраас имижээ болгосон. Би толгой дээрээ шивсэн соёмбоор гоёх дуртай. Д.Одонгоо салбарынхаа оргилд нь гарсан. Тэр оддыг ч гоёдог, олныг ч гангалдаг” гэж өгүүлээд “Зүүдэнд ирэх жаргал” дуугаа үзэгчидтэй хамт дуулсан юм. Тоглолтын дунд хэсэгт гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа тайзнаа заларч алдарт “Шинэ жилийн шөнө сайхан” дуугаа дуулж шинэ он хаяанд ирснийг санууллаа. Тэрбээр “Д.Одонгоотой олон жил нөхөрлөлөө, олон ч удаа үсээ засуулж гоёлоо.

 

Клип дээрх үс засалт намайг тэр чигээр минь өөрчилж билээ
Клип дээрх үс засалт намайг тэр чигээр минь өөрчилж билээ

altaa

Найзаараа гоёсоор ирлээ, хойшдоо ч гоёулсаар байх болно
Найзаараа гоёсоор ирлээ, хойшдоо ч гоёулсаар байх болно

 

Тайзан дээр гоо сайхан бэлэглэдэг найздаа үргэлж баярлаж явдаг шүү. Ямар ч сайн үсчин байлаа ч өөрийн хүрээллийг бий болгож чадахгүй бол орон зай, байр сууриа олж чадахгүй. Надад түүний ажилдаа хайртай, дуртай, хөдөлмөрч зан таалагддаг. Миний “Цагаан шөнө” дууны клипэнд хамтран ажилласан юм. Клип дээрх үс засалт намайг тэр чигээр минь өөрчилж билээ” хэмээн найзаа магтсан. Сараагийн араас гавьяат жүжигчин поп дива Ж.Алтанцэцэг уран бүтээлээ толилуулахаар “шил дарав”. Тэрбээр мөн л дурсамж дэлгэж “Би анх дуучин болох гээд Д.Одонгоо дээр ирэхэд найз маань салоноо нээж байсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл найзаараа гоёсоор ирлээ, хойшдоо ч гоёулсаар байх болно” гэж хэлээд “Бэлэг” шинэ уран бүтээлээрээ найздаа болоод үзэгчдэд бэлэг барьсан юм.

 

Дуучид хүртэл түүний оролцсон тэмцээнд манекан болсон түүх бий

 

Д.Одонгоо тэр хоёрт нэгэн сонирхолтой дурсамж байдаг
Д.Одонгоо тэр хоёрт нэгэн сонирхолтой дурсамж байдаг

 

Тайзнаа тоглолтыг “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа үргэлжлүүлэв. Д.Одонгоо тэр хоёрт нэгэн сонирхолтой дурсамж байдаг гэнэ. 2006 онд ОХУ-д үсчин, гоо сайханчдын ДАШТ болоход Д.Одонгоо анх удаа эх орноо төлөөлж оролцоход тэрбээр маникан нь болж байжээ. Тэр цагаас хойш дуучин бүсгүй түүнийг “Хуурай ээж” хэмээн хүндлэх болсон аж. Тоглолтын дундуур хөтлөгч нэгэн сюрприз задалж, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар шүлгийг нь тэрлэж, аяыг нь Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав хийсэн

...Мөрөн голын тунгалаг ус нь

Монголын үзэсгэлэнг гоёно доо

Өндөр заяат тэргүүн минь

Үсчний мутраар өөдөлнө дөө

Нар үнсдэг үрийн минь сэвлэгт

Насан хутаг ерөөдөг

Наслахын буянтай хүмүүний заяанд

Мөнхийн хийморийг өргөдөг

Ай үсчин та

Тэргүүн илсэн бурхны элч ээ

Ай үсчин та

Тэнгэр заяат эрхэм үйлстэн...” хэмээх шадтай

“Үсчин та” хэмээн нэгэн шинэ дуу үсчин, гоо сайханчдын сүлд дуу болон тайзнаа эгшиглэх гэж буйг зарлав. Дуучин Б.Сайнтөмөр амилуулж анх олны хүртээл болж буй энэ дууг Д.Одонгоо салбарынхандаа зориулсныг сонсоод шавь нар нь ихэд баярлаж байгаа харагдсан.

 

“Үсчин та” үсчин, гоо сайханчдын сүлд дууг дуучин Б.Сайнтөмөр амилуулав
“Үсчин та” үсчин, гоо сайханчдын сүлд дууг дуучин Б.Сайнтөмөр амилуулав

Энэ дууг Д.Одонгоо салбарынхандаа зориулжээ
Энэ дууг Д.Одонгоо салбарынхандаа зориулжээ

 

Харин мастер үсчин Г.Золбаяр тэргүүтэй анхны шавь нар нь “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” дууг өөрсдөө  дуулж, дуу бичлэгийн студид бичүүлснээ дэлгэцнээ харуулан хамтдаа дуулан багшдаа хариу бэлэг барьсан юм. Одонгоо салоноос салбарласан 13 салоныг шавь нар нь нээн ажиллуулж, өөрийн хувь нэмрийг оруулан хот, хөдөөд гоо сайхныг түгээн багшийнхаа нэрийг өндөрт өргөж яваа.

 

Одонгоо салоноос салбарласан 13 салоныг шавь нар нь нээн ажиллуулж, багшийнхаа нэрийг өндөрт өргөж яваа
Одонгоо салоноос салбарласан 13 салоныг шавь нар нь нээн ажиллуулж, багшийнхаа нэрийг өндөрт өргөж яваа

Тэрбээр багшийгаа “Хайч, сам зөв барьж сургасан багш минь” хэмээн ихэд хүндэлдэг
Тэрбээр багшийгаа “Хайч, сам зөв барьж сургасан багш минь” хэмээн ихэд хүндэлдэг

 

Үсчин, гоо сайханчдаа өөрийн гэсэн сүлд дуутай болгосон түүний тоглолтод үсчин болох анхны “А” үсгийг заасан Монгол улсын мастер үсчин Я.Заман багш нь хүрэлцэн ирж баярыг нь хуваалцлаа. Д.Одонгоо ч багшийгаа “Хайч, сам зөв барьж сургасан багш минь” хэмээн ихэд хүндэлдэг байна. Тоглолтын төгсгөл хэсэгт гавьяат жүжигчин, поп дива дуучин Т.Ариунаа тайзнаа  “Догь байгаа биз” дуугаа дуулж үзэгчдийг огшоож, цөсийг нь хөөргөв. Тэрбээр үзэгчдээс өөртэйгээ хамт тайзнаа бүжиглэн дуулах хэн нэгнийг гарч ирэхийг уриалав.

 

Түүний фэн Хосоо хэмээх залуу тайзнаа гарч Т.Ариунаатай  хамт бүжиглэн дуулж олныг хөгжөөж дөнгөв
Түүний фэн Хосоо хэмээх залуу тайзнаа гарч Т.Ариунаатай хамт бүжиглэн дуулж олныг хөгжөөж дөнгөв

Түүнийг байгаа болохоор би гоё, бид сайхан байгаа юм
Түүнийг байгаа болохоор би гоё, бид сайхан байгаа юм

 

Түүний фэн болох Хосоо хэмээх залуу тайзнаа гарч Т.Ариунаатай  хамт бүжиглэн дуулж олныг хөгжөөж дөнгөв. Т.Ариунаа найздаа “Би 1995 оноос Д.Одонгоотой нөхөрлөж, урлагийнхныхаа стиль имижийг хамтдаа бүрдүүлсэн. Түүнийг байгаа болохоор би гоё, бид сайхан байгаа юм. Д.Одонгоо олон хүнтэй хамтарч ажилласан, ажилсаг, хөдөлмөрч тэвчээртэй бүсгүй. Бас монгол эмэгтэйд байдаг сайхан даруухан зан бий. Найздаа үргэлж баярлаж явдгаа илэрхийлээд тайзан дээрээс хайртай шүү гэж хэлье” хэмээн чин сэтгэлийнхээ үгийг дайв.

 

Өөрийн уран бүтээлээсээ “Эмоци” аялгууг эгшиглүүлсэн юм
Өөрийн уран бүтээлээсээ “Эмоци” аялгууг эгшиглүүлсэн юм

Түүний хөдөлмөрийн хүчинд бид үзэгч та бүхэнтэй уулзаж, уран бүтээлээ хүргэдэг
Түүний хөдөлмөрийн хүчинд бид үзэгч та бүхэнтэй уулзаж, уран бүтээлээ хүргэдэг

 

Рок попынхны тоглолтыг ятгын хатан, хаан хэмээн өргөмжлөгддөг гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнийн ятгын эгшиг чимдэг. Тэрбээр мөн л Одонгоогийн тоглолтод ирж өөрийн уран бүтээлээсээ “Эмоци” аялгууг эгшиглүүлсэн юм. Тэрбээр “Урлагийн биднийг сайхан, өөдрөг явахад үсчин, гоо сайханчдын том баг ард минь ажиллаж байдаг. Тэдний хөдөлмөрийн хүчинд бид үзэгч та бүхэнтэй уулзаж, уран бүтээлээ хүргэдэг билээ. Та бүхэнтэй тайзан дээрээс уулзах тэр сайхан боломжийг олгодог Д.Одонгоодоо баярлалаа, Одонгоо олныг үргэлж гоёж, сэтгэлээр өөдрөг явуулаарай” хэмээв.

 

Үсчин, гоо сайханчид өөрийн сүлд дуутай боллоо

 

“Жаргал зохиосон үйлстэн” дууг дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар нар дуулав
“Жаргал зохиосон үйлстэн” дууг дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар нар дуулав
 

 

Рок попынхноос зориулж Д.Одонгоод мөн нэгэн шинэ уран бүтээлээр бэлэг дахин барив. Үгийг нь яруу найрагч Г.Гүрбазар, аяыг нь хөгжмийн зохиолч Л.Балхжав хийжээ.

...Үс хүний сүлд

Зүрх сэтгэлийн гал

Үсчин хүний хүсэлд

Үргэлж золбоо гэрэлтэнэ

Бидний гал сэтгэл

Бүтэн урам юм

Нас сайхан байхын

Нандин ерөөлтэй

      Хүний сайхан төрх

     Улам гэрэлтээсэй

     Хүсэл мөрөөдлийг дагаж бадамлаасай

    Ийм урмын эгшинд

    Итгэл цогцлоосой

   Үүнээс сайхан гэж үгүй еэ

дахилт

Ялгуун сайхан хүний зол

Ямагт дээшээ

Тэргүүн өөдөө

Тэнгэр заяатай

Өглөө өглөөний

Жаргал нар тунгалаг мандаасай

Өгөөмөр хүслийг минь өргөж мандаасай

Жаргал зохиох үсчний хүсэл биелээсэй

Үүнээс сайхан гэж үгүй еэ...”

“Жаргал зохиосон үйлстэн” дууг дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар нар дуулж олны хүртээл болгов.

 

Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь дуугаа толилуулав
Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь дуугаа толилуулав

“Хар сарнай” хамтлагийн С.Амараа, уртын дуучин Г.Оюунжаргал нар “Би монгол хүн” дуугаар ая өргөв
“Хар сарнай” хамтлагийн С.Амараа, уртын дуучин Г.Оюунжаргал нар “Би монгол хүн” дуугаар ая өргөв

 

Тоглолтонд гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь”, “Хар сарнай” хамтлагийн С.Амараа, Үндэсний их урлагийн театрын уртын дуучин Г.Оюунжаргал нар “Би монгол хүн”, "Гурван охин" хамтлаг "Хайр", Улсын филармонийн гоцлол дуучин П.Өнөржаргал дэлхийн алдартай хамтлагуудын нэг болох АББА-гийн дуунаас сонирхуулсан бол "ICE TOP" хамтлаг, Жи, Наки залуу уран бүтээлчид өөрийн уран бүтээлээсээ толилуулж, 

Улсын филармонийн гоцлол дуучин П.Өнөржаргал АББА хамтлагийн дуунаас сонирхуулсан юм
Улсын филармонийн гоцлол дуучин П.Өнөржаргал АББА хамтлагийн дуунаас сонирхуулсан юм

IMG 0589 livetv

IMG 0386 livetv1

 

бүжгийн спортын ДАШТ-нд амжилттай оролцож эх орныг нэрийг гаргасан “Moon dance” мөн “Sun dance” хамтлаг өөрсдийн дэглэсэн бүжгийг тайзнаа харуулж гайхамшгаас нь мэдрүүлсэн юм. “Мотив” хамтлаг удахгүй айлчлан ирэх шинэ оныг баяр хөөртэй угтаж авахыг үзэгчдэд ерөөж, “Цасан хаялга” дуугаараа тоглолтыг өндөрлүүлэв.

 

Бүжгийн спортын ДАШТ-нд амжилттай оролцож эх орныг нэрийг гаргасан “Moon dance” хамтлаг
Бүжгийн спортын ДАШТ-нд амжилттай оролцож эх орныг нэрийг гаргасан “Moon dance” хамтлаг

“Sun dance” хамтлаг бүжгийн гайхамшгийг тайзнаа мэдрүүллээ
“Sun dance” хамтлаг бүжгийн гайхамшгийг тайзнаа мэдрүүллээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.