ШУУД: А дэвжээ Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ
Сонирхогчдын Боксын Эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн нийслэл Дели хотод өнөөдөр эхэлж байна.
Энэ удаагийн ДАШТ-д 73 улсын 333 боксчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр Шинэ Дели хотноо цуглараад байна.
Манай улсаас 7 тамирчин ахлах дасгалжуулагч Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, дасгалжуулагч Mөнхөөгийн Буянжаргал нарын хамт ДАШТ-д оролцож байна. Мөн манай улсаас АIBA буюу Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Ц.Цогтгэрэл энэ тэмцээнд шүүгчээр ажиллана.

Монголын дайчин бүсгүйчүүдийн дэвжээнд гарах хуваарь болон оноолтыг танилцуулж байна:
- 48 кг Oчирбатын Жаргалан эхний тойрогт гоц мөргөн Испани-Румыны аль ялсантай энэ сарын 18-нд,
- 51 кг Лутсайханы Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөн 11-р сарын 17-нд Бразилийн Хесус де Соусатай
- 54 кг Mягмардуламын Нандинцэцэг 11-16-нд Унгарын Ц.Цабинатай
- 57 кг Төмөрхуягийн Болортуул өнөөдөр Нидерландын Ж.Битриантай
- 60 кг Moнхорын Намуун гоц мөргөн 11-16-нд Непалын П.Ривалтай
- 69 кг Энхбаатарын Эрдэнэтуяа 11-16-нд Казахстаны А.Бакятзантай
- 75 кг Mөнхбатын Мягмаржаргал 11-17-нд эхний тойрогт Аргентиний Я.Марзотой тус тус тулалдах оноолт таарчээ.
- Баг тамирчдыг ахлах дасгалжуулагч Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, дасгалжуулагч Mөнхөөгийн Буянжаргал нар удирдан ажиллаж байгаа юм байна.
www.livetv.mn сайт сонирхогчдын боксын ДАШТ-ийг шууд дамжуулан хүргэж байна.
А дэвжээ:
В дэвжээ:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.