Сургууль, цэцэрлэгүүд энэ бямба гаригт хичээллэнэ

Энэ бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Монгол бахархлын өдөр” тохиосон. Энэ өдөр бүх нийтээр амардаг бөгөөд Засгийн газрын хуралдаанаар баасан гарагт нь мөн амрах шийдвэр гаргасан.

. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гарагийн ажил болон хичээлийг энэ бямба гарагт нөхөх аж. . Төрийн бус өмчийн зарим сургуулиуд өнгөрсөн баасан гарагт хуваарийн дагуу хичээллэсэн тул нөхөхгүй байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.