СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-15

Р.Болд: УИХ-ын даргыг огцруулах асуудлаар улс төрийн намын удирдах байгууллага шийдвэр гаргах хуулийн үндэслэл байхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал хөндөгдсөн. Уг асуудлаар УИХын даргын Хуулийн бодлогын зөвлөх Р.Болдоос тодрууллаа. 

 

-УИХ-ын даргыг огцруулах асуудал МАН-ын Уудирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн хуралдаанаар яригдсан гэх мэдээлэл байна. Хуульд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэрхэн тусгасан байдаг юм бол?

-2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонх болж эрх барьж байна. Улс төрийн албан тушаал гэдэг утгаараа УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга, нийслэлийн Засаг даргын асуудлыг эрх барьж байгаа нам өөрийн удирдах дээд байгууллагаараа авч хэлэлцэх намын дүрэм бий. Гэвч . Учир нь, энэ асуудал Монгол Улсын Үндсэн хууль болон Их Хурлын тухай хуулиар зохицуулагддаг. Тухайлбал, эдгээр хуульд УИХ-ын дарга дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно гэсэн байгаа.
-Гэхдээ УИХ-ын даргыг өөрчлөх, чөлөөлөх асуудал гарвал яах вэ?

-Үүнийг УИХ-ын тухай хуулийн аравдугаар зүйлд заасан байгаа. МАН-ын Удирдах зөвлөл хуралдахад намын дарга гурван асуудал тавьсан. Үүний нэг нь УИХ-ын даргыг ажлаа өг гэсэн байгаа. Үндэслэлийг нь 60 тэрбум төгрөгийн хэрэгт нэр холбогдсон гэж ойлгосон. Ер нь . Гэхдээ энэ заалтыг ямар үед хэрэгжүүлэх вэ гэдгийг аравдугаар зүйлийн нэгээс тав дахь хэсэгт маш тодорхой заасан. Нэгдүгээрт, нас барсан. Хоёрдугаарт, өөр ажилд шилжсэнтэй холбогдуулж эсвэл өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, өргөдлөө өгсөн нөхцөлд, гуравдугаарт, хүндээр өвчилсөн тохиолдолд чөлөөлж болно. Дөрөвдүгээрт, УИХ-ын даргыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Тавдугаарт, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхийн байгууллагын шийдвэрээр нотлогдсон зэрэг нөхцөл үүссэн тохиолдолд УИХ дахь намын бүлэг УИХ-ын даргыг огцруулах, томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм. Гэвч энэ асуудлууд үүсээгүй УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа нөхцөлд Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хөндсөн нь хууль зөрчсөн. Намын дарга асуудал оруулсан ч Удирдах зөвлөлийн хуралдаанаар яриагүй. Намын бүлгийн хуралдаанаар ярина гэж хойшлуулсан. Мөн өчигдөр (уржигдар) хууль бус гэж үзсэн учир намын бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй юм байна гэж ойлгосон.

-УИХ-ын даргыг өргөдлөө өгөх талаар шахалт үзүүлсэн юм уу?

-Би өөрөө хуралдаанд оролцоогүй ч Удирдах зөвлөлийн эхний хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ асуудлыг хөндсөн гэсэн. Гэтэл ямар нөхцөлд өргөдөл өгөх вэ гэдэг нь хуульд байгаа. Дээр хэлсэнчлэн .

-Тэгэхээр өргөдөл өгөх шаардлагагүй гэсэн үг үү?

-Тийм. УИХ-ын дарга өөрөө ч Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд тайлбараа хэлсэн юм билээ. Нэгдүгээрт, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна. Ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй. Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахын төлөө зүтгэж ажиллаж байна. Тиймээс өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөх үндэслэл байхгүй гэж намын Удирдах зөвлөл бүлгийн хуралдаанд хэлсэн гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан.

Б.Номин

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.