ВИДЕО: 23 хүртэлх насны ДАШТ Чөлөөтийн эмэгтэйчүүд маань өнөөдөр барилдана
Румын улсын нийслэл Бухарест хотод 23 хүртэлх насны бөхийн төрлүүдийн 2018 оны ДАШТ 11 сарын 12-18-нд зохион байгуулагдаж байна.
Хоёр өдрийн турш сонгомол бөхийн төрлөөр явагдаж аваргуудаа тодруулсан бол өнөөдөр оройноос эмэгтэй чөлөөт бөхийн төрөл эхлэх юм. Манай www.livetv.mn тэмцээний талаарх мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулж байгаа билээ.
Өнөөдөр чөлөөт бөх эмэгтэй 50-55-59-68-76kg жингийн барилдаанууд явагдана. Монгол улсаас:
- 50кг жинд Ц.Намуунцэцэг
- 55кг жинд Б.Болор-Эрдэнэ
- 59кг жинд С.Цэрэнчимэд
- 68кг жинд М.Хишигмаа
- 76кг жинд Н.Загардулам нар дэвжээнээ гарна.
Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 16:30 - 20:00, Медалийн барилдаанууд 24:00 - 02:30 цагуудад явагдана.
Сонгомол бөхийн финалын барилдаануудын түүвэр.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.