СПОРТЫН ДОМГУУД: Францийг Дэлхийн аварга болгосон ЗИЗУ

 

www.livetv.mn сайт "Спортын Домгууд" булангаа үзэгч, уншигч та бүхэндээ зориулан тогтмол явуулж байгаа билээ.


юм.

 

eMEGmxE

 

Алжирын Кабылаас гаралтай тэрээр Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 4 клубт, түүний дотор хамгийн сүүлд Реал Мадрид клубт тоглож байлаа. 

Тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр 3 удаа (1998, 2000, 2003) сонгогдсон 2 тамирчны нэг (нөгөөх нь Роналдо), мөн нэг удаа Европын шилдэг хөлбөмбөгч (1998) болж байв.

ажээ. 

Зидан Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 1998 оны Хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцон, Бразилын багтай тоглосон шигшээ тоглолтонд 2 гоол мөргөн оруулж багийнхаа ялалтанд маш их хувь нэмэр оруулсан юм. Францын баг анх удаа дэлхийн аварга болсон бөгөөд сүүлийн 20 жилийн турш эзэн орны баг түрүүлж чадаагүй байсныг түүнийг өөрчилсөн юм. 

 

zinedine zidane wallpapers 64652 78164511

 

2006 оны 7 сарын 9-нд болсон ДАШТ-ий шигшээ тоглолт Зиданы хувьд сүүлчийн тоглолт байлаа. Италийн багтай хийсэн уг тоглолтын 7 дахь минутанд Зидан торгуулийн цохилтоор гоол оруулж, 2 дэлхийн аваргын шигшээ тоглолтонд гоол оруулсан амжилтаараа Пеле, Пол Брайтнер, Вава нартай эн зэрэгцэв. Мөн .

Гэвч тэрээр Италийн багийн хамгаалагч Марко Матерацциг тоглолтын 110 дахь минутанд мөргөж унаган улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөв. Уг тоглолт 1-1 буюу тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтын үе дүнд өрсөлдөгчид нь дэлхийн аварга болох нь тэр.

Болсон явдлын үнэн мөнийг тэр хоёроос өөр хүн мэдэхгүй ч Зиданы эгчийг эсвэл ээжийг доромжилсон гэх яриа байдаг. Харин уг үйл явдал болохын өмнө хоёр тоглогч зууралдах үед Матерацци Зиданы цамцнаас татсан бөгөөд Зидан түүнд хандаж "Хэрвээ чи миний цамцыг авмаар байгаа бол тоглолтын дараа болъё" гэж хэлсэн нь үнэн хэмээн Зидан хэлсэн байдаг.

 

 

Гэвч маргааш нь Зидан ДАШТ-ий шилдэг тоглогчид олгодог Алтан бөмбөг шагналын эзнээр тодров.

 

Түүний уран тансаг тоглолтуудын түүвэр бичлэг:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.