ШУУД: Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Нефтийн үйлдвэр баригдвал БНХАУ-д шатахуун импортлох боломжтой

 

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

-Шатахууны өсөлтийн зарим асуудал манайхаас хамаардаггүй гэдгийг бид мэднэ. Шатахууны 98 хувийг ОХУ-аас, шатах тослох материалын хоёр хувийг БНСУ-аас авдаг. Дэлхийн үнэтэй уялдаж шатахууны үнэ өсч байгаа. Засгийн газрын хувьд шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. 

Монгол улсын Засгийн газар энэ салбарт урт хугацааны бодлого хэрэгжүүлнэ. Энэ нь Нефть боловсруулах үйлдвэр барина. Ингэвэл бид гадаадаас өндөр үнээр худалдан авдаг шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж, илүүг нь БНХАУ-д импортлох боломжтой болно. Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай явж байгааг та бүхэн харсан байхаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.