ВИДЕО: Бөхийн төрлүүдийн 23 нас хүртэлх насны ДАШТ эхэллээ

 

. Уг тэмцээнд Монгол улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, ОУХМ Б.Батзориг, Б.Идэрсайхан нарын удирдлага ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.

“U-23”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан.

Тэмцээний хуваарь:

Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 16:30 - 20:00, Медалийн барилдаанууд 24:00 - 02:30 цагуудад явагдана.

  • 11 сарын 12 өдөр: Сонгомол бөх 55-63-77-87-130kg
  • 11 сарын 13 өдөр: Сонгомол бөх 60-67-72-82-97kg
  • 11 сарын 14 өдөр: Чөлөөт бөх эмэгтэй 50-55-59-68-76kg
  • 11 сарын 15 өдөр: Чөлөөт бөх эмэгтэй 53-57-62-65-72kg
  • 11 сарын 16 өдөр: Чөлөөт бөх эрэгтэй 57-65-70-79-97kg
  • 11 сарын 17 өдөр: Чөлөөт бөх эрэгтэй 61-74-86-92-125kg
  • 11 сарын 12 өдөр: Чөлөөт бөх эрэгтэй 61-74-86-92-125kg

Урьд шөнө сонгомол бөхийн барилдаануудаар тэмцээн эхэлсэн бөгөөд жин жингийн хамгийн сонирхолтой барилдаануудын бичлэгүүдийг түүвэрлэн хүргэж байна. 

Эрэгтэйчүүдийн -55кг жинд ОХУ-ын Кабалоев Японы Огава нарын барилдаан.

 

 

Эрэгтэйчүүдийн -63кг жинд Румыны Михут Армен улсын тамирчин Галстян нарын барилдаан. 

 

Эрэгтэйчүүдийн -77кг жинд Италийн Абрескиа Энэтхэг улсын тамирчин Сажан нарын барилдаан:

 

Эрэгтэйчүүдийн -87кг жинд Иран улсын тамирчин Фаллахамида ОХУ-ын тамирчин Халилов нарын барилдаан:

 

Эрэгтэйчүүдийн 130кг жинд Египт улсын тамирчин Мохамед Герман улсын тамирчин Крамер нарын барилдаан.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.