СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-13

Намууд хандив нэрээр авлига авдаг уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16 байраар ухарсан үзүүлэлт билээ. . Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус, хандивлагчид нь нууц байгаа учраас тэнд авлигын үндэс бий болох хамгийн өндөр эрсдэлтэй юм.

 

Хандиваар "барьцаалагдсан" намууд
. Уг хуульд зааснаар намын санхүүжилтэд гишүүний татвар, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, өмчлөлд байгаа эд юмс, хэвлэл мэдээлэл сурталчилгааны орлого, өмчлөлийн эд хөрөнгийг худалдаж буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого, мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү зэргийг оруулдаг. Ингэхдээ хандивлагчид улс төрийн намын үйл ажиллагааг санхүүжүүлсэний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглохоор хуульчилсан. .

Улстөрчдийн хувьд ч хандивлагчийн эдийн засгийн ашиг сонирхлыг дөвийлгөх, тодорхой бүлэглэлийн гар хөл болох, тэдний эрх ашгийг илэрхийлэх тохиолдол олон байгааг судлаачид онцолж буй. Энэ нь үндсэндээ хандив нэртэй авлига намын санхүүжилтэд дөрөөлөн төрийн тогтолцоонд сууриа тавьсны илрэл юм. .


Намууд санхүүжилтээ ил болгох хүсэл, сонирхолгүй
Улс төрийн нам авлигын өндөр эрсдэлтэйг харуулсан олон судалгаа гарчээ. Тухайлбал, “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс санаачлан “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэл” судалгааг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн байна. Ингэхдээ байна. Улмаар судалгааны урьдчилсан дүгнэлтээр намуудад хариуцлага тооцох механизм байхгүй, намын гишүүдийн ихэнх нь татвараа төлдөггүй, хандивлагчаа нууцалдаг, санхүүжилтийг ил тод байлгахыг үзэл санааны хувьд дэмждэг ч ил болгох хүсэл, сонирхол байхгүй гэжээ.

Тэгвэл . Уг нь Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр баталсан. Одоогоор хуулийн төслөөр мэргэжлийн байгууллагуудын саналыг авч байгаа бөгөөд намын санхүүжилтийг хэрхэн тусгаж буй нь тодорхойгүй байгаа юм. Харин бусад улс оронд хандивыг хүлээн зөвшөөрдөг ч намын санхүүжилтээ олон нийтэд ил болгохыг хуульчилсан байдаг. Тухайлбал, АНУ­-ын хувьд олон нийтийн хяналтын дор санхүүжилтээ ил тод болгоход тулгуурлаж, ард түмний мэдэх эрхийг онцолсон байна. Тиймээс тус улсын улс төрийн намууд хэнээс, хэдэн төгрөг авснаа олон нийтэд мэдээлдэг аж.


Намын санхүүжилтийг ил болгоё
. Тиймээс ч одоо хэлэлцэхээр бэлтгэж буй Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд намын удирдлагууд төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх санал оруулсан. Уг нь манай улсын хувьд УИХ-­д суудал авсан намд УИХ­-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож, нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг хуультай. Үүнээс гадна . Ингэхдээ энэ мөнгөний 50 хувийг гишүүдийн тойрогт зарцуулахаар заасан ч хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Улмаар төрийн санхүүжилт парламентад суудалгүй намуудад хүртээлгүй учир сонгуулийн саналын дүнгээс хамаарч бүх намд санхүүжилт олгохыг хуульчлахыг намын удирд лагууд хуулийн төслийн хэ лэл цүүлгийн үеэр хэлж байсан юм. Хэдийгээр гэдгийг судлаачид онцолж байна.

. Тиймээс намын санхүүжилтийг төрөөс олгохоос өмнө намын санхүүг хянах институцийн ажлыг чангаруулах шаардлага тулгарч байгаа юм. Уг нь намын санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын газраас хяналт тавьдаг ч тухайн намаас гаргасан тооцоонд л шалгалт хийж буй нь үр дүнд хүрдэггүй гэдэг. Тиймээс зөвхөн аудитын байгууллага гэлтгүй олон нийтийн хяналтад тулгуурлан намын санхүүжилтээ ил болгох хуулиа чангаруулах нь зүйтэй. Бусад улс оронд хууль зөрчсөн, санхүүгийн зөрчил гаргасан намуудаа сонгуульд оролцуулдаггүй жишиг бий. Энэ жишгийг нутагшуулахад буруудахгүй нь лавтай.

Б.Цэнд-Аюуш

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.