СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-12

Зээл авсан гишүүдийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулж ирэх ёстой гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүлснээ өнөөдөр уншиж сонордууллаа.

. Энэ буруутгалыг эргүүлж, Засгийн газар руу хандуулах нэг акц нь өнөөдөр бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдэгдлээс харагдлаа гэж үзэх хүн байна. 

Тэрээр "ЖДҮХС-гаас өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдээр зээл авсан УИХ-ын гишүүдийг Ёс зүйн хороогоор оруулж, дүгнэлт гаргуулан, ёс зүйн хариуцлага тооцох, цаашилбал зээл авсан гишүүдийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулж ирэх ёстой" гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

. "УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж шалгуулах, 3 хувийн зээлээ  ББСБ-аар "угааж" 30 хувийн зээл болгосон гэх мэдээллийн дагуу УИХ-ын ажлын хэсэг байгуулах шаардлагатай байгаа"-г тэрээр мэдэгдлээ. 

Зээлд холбогдсон албан тушаалтнуудыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх, түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс чөлөөлөх, 11 сарын 20-ны дотор МАН-ын Бага хурлыг зарлахыг мөн шаардлаа. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.