ВИДЕО: Б.Мөнгөнчимэгийн АЛТАН медаль хүртсэн барилдааны бичлэг
Узбекстан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гранпри тэмцээний хоёр дахь өдөр монгол бөхчүүд маань тун сайхан барилдаж өрсөлдөгчдөө ээлж дараалан цэвэр ялсаар байв.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан МУГТ Б.Мөнгөнчимэг дараах барилдаануудыг хийсэн.
- Нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн
- Хоёрдугаар тойрогт Герман улсын Базински Надьяаг цэвэр савсан
- Хэсгийн аваргын төлөө Австри улсын тамирчин Унтервурзчер Катриныг цэвэр ялсан
- Хагас финалд Словени улсын тамирчин Лески Андрежаг ваза-ари үнэлгээгээр ялсан
- Алтан медалийн төлөөх барилдаанд Итали улсын тамирчин Центрачио Мариаг цэвэр савж алтан медаль хүртсэн.
Олон улсын жүдо бөхийн холбооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эмэгтэйчүүдийн -63кг жинд Монгол улсын тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг ноёрхлоо гэж бичиж байна.
Б.Мөнгөнчимэгийн алтан медалийн төлөөх барилдааны бичлэгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.