СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-10

ШУУД: САМБО БӨХИЙН ДАШТ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Энэ жил Олон улсын Самбо бөхийн холбоо түүхт 80 жилийнхээ ойн хүрээнд ДАШТ-ээ зохион байгуулж, нийт 80 орны 750 гаруй тамирчин оролцож байна. 

 


Тэмцээний эхний өдөр :
Эмэгтэйчүүдийн 48кг, 60кг, 72 кг 
Эрэгтэйчүүдийн 52кг, 68кг, 90 кг 
Байлдааны Самбо : 57 кг, 74 кг, 100 кг жингийн барилдаан, тулаанууд явагдаж 9-н багц медалийн эзэд тодорлоо. Манай улсаас ДАШТ-ий эхний өдрийн байдлаар 4 хүрэл медаль хүртээд байна. 

  • Эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Г.Наранцэцэг
  • Эрэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Ш.Эрдэнэбаатар
  • Байлдааны Самбо бөхийн 74 кг жинд ОУХМ Х.Амартүвшин 
  • Байлдааны Самбо бөхийн төрөл 57 кг Н.Тогтохбаяр нар тус тус хүрэл медаль хүртээд байна.

Улаанбаатарын цагаар 16:00 цагаас урьдчилсан барилдаанууд явагдаж 00:00 финалын барилдаанууд явагдах юм.

Өнөөдөр манай бөхчүүдээс 5 бөх дэвжээнд гарах хуваарьтай байна.

  • Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Баасанхүү нэгдүгээр тойрогт Болгар улсын тамирчин Зхарскаяа Маринатай барилдана
  • Эмэгтэйчүүдийн -64 кг жинд Б.Баасанжаргал нэгдүгээр тойрогт Латви улсын тамирчин Ринкевика Миленатай барилдана
  • Эмэгтэйчүүдийн -80 кг жинд Б.Сайнбуян нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн байна.
  • Эрэгтэйчүүдийн -57 кг жинд Г.Мөнхбат нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн байна.
  • Эрэгтэйчүүдийн -74 кг жинд Б.Пүрэвдаваа нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн байна.

Нэгдүгээр дэвжээ: 

Хоёрдугаар дэвжээ:

 

Гуравдугаар дэвжээ:

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.