СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Киргизстаны сөрөг хүчин Засгийн эрхийг гартаа авчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Киргизстан улсын сөрөг хүчин өнгөрсөн ням гарагт болсон Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал тэмцэл хийсэн бол Засгийн эрхийг гартаа авсан тухай өрнөдийн эх сурвалжууд дамжуулжээ.

Босогч, жагсагчид улс төрийн шалтгаантайгаар баригдаж хоригдоод байсан хүмүүсийг сулласан. Тэдний дунд Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев болон сөрөг хүчний улс төрч Садир Жапаров нар багтсан юм. Жапаров мужийн захирагчийг хулгайлсан хэргээр 11 жилийн хорих ял сонсон ялаа эдэлж байсан бол Атамбаевт авлига хээл хахуулийн хэргээр мөн 11 жилийн хорих ял оноогоод байжээ.

Тэгвэл .

Парламентын сонгуульд 16 нам нэр дэвшсэн боловч ердөө дөрвөн нам Парламентад суудал авах эрхтэй болсны дараа эсэргүүцэл газар авсан. Тэдгээр дөрвөн нам нь одоогийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой ойрын холбоо харилцаатай байгаа юм.

Босогчдын хөдөлгөөний улмаас Парламент нийслэл Бишкек дэх зочид буудалд ээлжит бус хуралдаанаа хийж Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцсэн байна. Хэдийгээр жагсагчид эрх баригчдын байгаа газар луу чулуу шидэж, хүчтэй эсэргүүцсээр байгаа ч аюулгүйн хүчнийхэн хяналтаа тавьж байгаа хэмээн мэдээлжээ.

Ерөнхийлөгч Жээнбеков улс төрийн 16 намтай хамтран сонгуулийн дүнг хүчингүйд тооцохыг оролдож байгаа ч жагсагчид төрийн тэргүүнийг огцруулахыг хүсч байна хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн аль ч талаар гаргасан алдаагаа засахад намуудад туслах болно гэжээ.

Киргизстаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Бишкек хотын Ала-Тоо талбайн жагсаалд 5,000 иргэн цуглаж, аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдсөнөөр 700 орчим хүн гэмтэж бэртэн, нэг хүн нас баржээ.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.