СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Цусаа өгөх донорын тоо өмнөх оноос 10 хувиар буурсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Монгол улсад 30000 гаруй донор байдаг. Идэвхтэй доноруудаас гадна их дээд сургуулиудын оюутан залуусыг цус цуглуулах хөтөлбөрт хамруулан цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээг хангаж байдаг. 2019 онтой харьцуулахад цусаа өгөх иргэдийн тоо 10 хувиар буурсан байна.

. Харин хоногт 3-4 хүн 7 хоногт 10 хүн мэс засалд ордог гэсэн албан бус судалгаа байгаа. Нэг хүний мэс засалд хүнд хөнгөн хэлбэрээс шалтгаалан 500 гр-с 2 литр орчим цус ашигладаг байна. Улаанбаатар хотод цус цуглуулах 3 төв ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь 4300 гаран эмнэлэгийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээг ханган ажилладаг.

Иргэдийн дунд цусаа өгөхийг муу гэсэн буруу ойлголт байдаг. .

Нэг удаа цусаа өгөхөд 650 калори шатаадаг бөгөөд донорууд жингээ хянаж эрүүл байдаг хэмээн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд судалжээ. Хамгийн чухал нь донор хүн хором бүрт хүний амь насыг аварч байдаг.

Өнөөдрийн байдлаар ковид 19 цар тахалтай холбоотой дэлхийн улс орнууд онц байдал зарлаж үүнийгээ дагаад цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг анхаарч байна. Цус сэлбэлт үндэсний төв энэ цаг үед ажиллах цагийн хувиараа сунган ажиллаж байгаа юм.. Явуулын баг ажиллаж эхэлсэн, оюутнуудын хичээл эхэлсэнтэй холбоотой цусны нөөцийг хэвийн барьж чадаж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.