СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Дональд Трамп эмнэлгээс гарсан даруйдаа амны хаалтаа тайлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авч гурав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч даваа гарагт эмнэлгээс гарч Цагаан ордонд эргэн ирж, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болсон билээ. Тэгвэл Трамп Цагаан ордонд ирсэн даруйдаа тагтан дээрээс мэндчилж амны хаалтаа авсан байна.

Трамп “миний бие маш сайн байна. Ковид-оос айх хэрэггүй. Энэ вирус та бүгдийн амьдралыг дарангуйлж чадахгүй” хэмээн жиргэжээ. Мөн тэрээр 20 жилийн өмнөхөөсөө ч сайн байгаа бөгөөд удахгүй сонгуулийн өмнөх кампанит ажилдаа шаргуу орох болно гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ-д коронавирусийн халдвартай 7,6 сая иргэн бүртгэгдэж, 215,000 орчим иргэн нас бараад байгаа юм. Ерөнхийлөгчийн ойрын туслахуудаас эдгээр өдрүүдэд коронавирусийн халдвар илэрсээр байна.

Трамп эмнэлгээс гарахаасаа өмнө хослол өмсөж, амны хаалт зүүн Уолтер Рийд цэргийн нэгдсэн эмнэлгээс гарахдаа хүн бүрт гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн. Харин сэтгүүлч, сурвалжлагчдын асуултад хариулахаас татгалзжээ. Сэтгүүлчдийн нэг түүнээс “та супер халдвар тараагч мөн үү, Ерөнхийлөгч өө” хэмээн асуухад хариулт өгөөгүй байна.

Ийнхүү эмнэлгээс гарч нисдэг тэргээр Цагаан ордонд ирж Трюмэн тагтан дээр ганцаараа зогсож амны хаалтаа тайлан эрхий хуруугаа гозойлгон цэргийн ёсолгоо хийжээ. Үүгээр зогсохгүй иргэдийг коронавирусээс айлгүй ажилдаа эргэн орохыг уриалж, цар тахлыг эмчлэх эм, эмчилгээний тоног төхөөрөмж сайжирсныг хэлсэн байна.

Харин . Түүнчлэн сонгуулийн кампанит ажлаар иргэдтэй уулзалт хийж, мужуудаар аялахад аюулгүй эсэхийг лавлахад “юу болохыг харцгаая” хэмээн хариулжээ.

Одоогоор Трампын ойрын хүрээллийн 12 хүн коронавирусийн халдвар аваад байна. Хамгийн сүүлд хэвлэлийн төлөөлөгч Кэйлэй Макэнани халдвар авсан нь илэрсэн бөгөөд тэрээр ням гарагт мэдэгдэл хийхдээ амны хаалт зүүгээгүй байсан нь анхаарал татаж байгаа юм. Тэргүүн хатагтай Меланиа Трампын хувьд биеийн байдал нь сайн бөгөөд гэртээ үргэлжлүүлэн амарч байгаа гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.