LIVE: Ө.Бат-Орших, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар допингийн хариугаа бүгд хүлээн зөвшөөрсөн
Үндэсний бөхийн салбар хороо Үндэсий их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулж, мэдээлэл хийлээ.
16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-ын допингийн хяналтын лабораторид явуулснаар есдүгээр сард хариу нь ирсэн бөгөөд гурван бөхөөс допинг илэрсэн.
- Зургаа давж шөвгөрсөн Улсын харцага Ө.Бат-Оршихоос S1 бүлгийн тремблол S4, s5 бүлгийн гурван төрлийн бодис,
- Найм давж үзүүрлэсэн Улсын Аварга Н.Батсуурь S4 бүлгийн трематаззидин гэдэг бодис,
- Зургаа давж шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагвын дээжээс S1 бүлгийн нойрандрестон, дростаналон, тамоксифин гэдэг гурван төрлийн бодис илэрсэн байна.
_livetv.jpg)
Дээрх гурван бөх "B бүлгийн шинжилгээ өгөхгүй, А сорьцийн шинжилгээг хүлээн зөшөөрч байна" гэж хариугаа бичгээр өгсөн байна.
Журмаараа допинг илэрсэн бол хоёр жил хүртэл барилдах эрх, цол чимгийг хураадаг ажээ. Өөрсдөө А сорьцийн шинжилгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Б сорьцийн шинжилгээ хийх ёстой. Өнөөдөр дээрх гурван бөх допинг илэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа мэдээлэл хийж байгаа тул Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хэлэлцээд тухайн бөхчүүдийн барилдах эрх, цол чимгийг хураах тухай саналаа гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ. Э.Оюунболд аваргын асуудал шүүхийн шатанд явж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.